
Украйны тэмцэгч, сэтгүүлч Татьяна Чорноволыг зул сарын баярын өдөр бүлэглэсэн этгүүдээд нийлж, зодсон хэрэг гарчээ. Тус улсын дотоод яамны вэб сайтад мэдээлсэнээр хэргийг үйлдсэн гурван сэжигтний хоёрыг нь баривчилсан байна. 34 настай сэтгүүлч бүсгүй улсынхаа дээд албан тушаалтнуудын авилгалын хэргийг илчлэн, шүүмжилж байсан юм. Сэтгүүлчийн хамрыг гэмтээж, тархийг нь хагалж, биеийг нь хөх няц болгосон талаар Украйны “Правда” сонинд онцолжээ. Украйнд ОХУ-аас 15 тэрбум долларын санхүүгийн тусламж өгч, байгалийн хийн үнээ баррель тутамд 268,50 доллараар хямдруулах гэрээ байгуулсан нь хэдэн мянган эсэргүүцэгчдийн дургүйцлийг улам нэмэгдүүлсэн юм. Тэмцэгчид Украйныг Оросоос хараат бус байлгаж, Европын холбоонд нэгтгэх сонирхолтой байсан билээ. Энэ тэмцэлд мөн идэвхтэй оролцож явсан бүсгүйг хайр найргүй зодсон нь Украйнд хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэмцэгчдийн уур хилэн улам бадарлаа. Сэтгүүлчийн нүүр, ам нь цус болсон зургийг Оросын “Риа-Новости агентлагт нийтэлжээ. Энэ хэрэг нь Киев хотын тусгаар тогтнолын талбайд өвлийн хүйтэн жаварт майхан барьж тэмцэж буй жагсагчид тэмцлээ хурцатгахад хүргэсэн байна.




Сэтгэгдэл (2)