
Оросын тэрбумтан, газрын тосны магнат Михайл Ходорковский 10 жил торны цаана суусны эцэст суллагдсан юм. Түүнийг шоронгоос гарсан даруйдаа Швейцарь улсын виз хүссэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Швейцарийн гадаад хэргийн сайдын төлөөлөгч Стефан фон Бюлов энэ мэдээллийг бататгаж, зул сарын баярын өдөр Берлин дэх Швейцарийн элчин сайдын яамнаас Ходорковскийд 3 сарын Шенгений виз олгосон тухай мэдээллээ. Шенгений виз авсанаар Европын хэд хэдэн улсад чөлөөтэй ажиллаж амьдрах боломжтой. Гэхдээ Ходорковский Швейцарьт байнга оршин суух бус, ихэр хүүхдүүдээ тэнд сургах зорилготой байгаа ажээ. “Риа-Новости” агентлагийн мэдээлсэнээр Ходорковскийд холбогдох хэргийг Оросын дээд шүүх удахгүй хэлэлцэх гэнэ. Учир нь Юкос компанитай холбоотой санхүүгийн зарга бүрэн дуусаагүй байгаа юм.