
Туркын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган гурван сайдаа огцруулсаны дараагаар гол танхимыг шинэчлэх гэж буйгаа мэдэгдлээ. Тэрээр ерөнхийлөгч Абдулла Гультай ярилцсаны дараагаар яамдын сайд нарыг ийнхүү халж, сэлгэн, шинэ албан тушаалтнуудыг томилохоор болжээ. Мөрдөгчид байгаль орчны сайд Байрактар болон, эдийн засгийн сайд Зафер Каглаян, дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нарыг Иран руу хууль бусаар мөнгө гуйвуулж, төслийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгасаны дараагаар албан тушаалаасаа огцорсон билээ. Өчигдөр Истанбул хотноо авилгалд идэгдсэн Засгийн газрыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Дээрх хэрэгт сайд нарын хүү, улсын өмчит “Halkbank”-ны удирдах албан тушаалтнууд зэрэг 24 хүнийг буруутгаж, баривчилсан юм. Туркын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 4,5 сая долларын хөрөнгийг албан тушаалаа урвуулан авсан гэнэ.