
Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Өмнөд Суданы хямралын бүсэд амьдарч буй иргэдэд хүнсний тусламж хүргэж байна. НҮБ-аас Өмнөд Суданд үүссэн, хүчирхийлэл, мөргөлдөөний улмаас 81 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн юм. Энэ сарын эхээр үүссэн мөргөлдөөний улмаас хэдэн мянган хүн амиа алдсан мэдээллийг ч гаргаад байгаа. Тиймээс орон гэрээсээ дайжихаас өөр аргагүй байдалд орсон иргэдэд яаралтай хүнсний тусламж хүргэж эхэллээ. Эхний ээлжинд нэмэлт тэжээл бүхий буудайг түгээж байна. Одоогоор 45 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Харин Жуба, Бентюд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 30 гаруй мянган хүн байна.