
Оросын “газета.ru” сайт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишель Обамагаас салах гэж буй талаар мэдээллээ. Тус вэб сайтад АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар тус тусдаа унтах болсон бөгөөд салах талаар нухацтай ярилцаж эхэлсэн талаар дурджээ. Тэргүүн хатагтай, ерөнхийлөгч хоёр улс төрийн карьер, нэр хүндээ хамгаалж олон нийтийн өмнө хамтдаа харагдаж байгаа боловч тэдний хоорондох харилцаа хөндийрч, аль хэдийнэ гэр бүл салахаар шүүхийн өмнө очих хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Цагаан ордонд тэднийг тусдаа амьдрах болсон талаарх цуурхал аль хэдийнэ тараад эхэллээ. Тэдний харилцаа хөндийрснийг Нелсон Манделаг оршуулах ёслолын үеэр Обама Данийн ерөнхий сайдтай дотно байсантай холбон тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын зарим шар хэвлэлүүд Мишель Обама өмгөөлөгчтэйгээ уулзаж, салах өргөдлийн талаар ярилцсан хэмээн шуугиж байна
Сэтгэгдэл (6)