
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун авга эгчийнхээ нөхрийг цаазалсан тухай дуулиан одоо болтол намжаагүй байна. Түүнийг цаазын ял гүйцэтгэх тушаал өгөхдөө согтуу байсан гэсэн мэдээллийг Японы “Ёмури Шинбун” сонин анх нийтэлсний дараагаар хэвлэлүүд шуугьж эхэллээ. Тус сонин Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллийг үндэслэн бичсэн гэнэ. Тэд Ким Чен Уны гар утасны яриаг чагнахад хилийн чанад дахь найзуудтайгаа ярьж, цаазаар авсандаа ихэд гайхаж байсан ажээ.
Сэтгэгдэл (2)