Зул сарын баярын өдөр Ватиканы Петерийн талбайд цугларсан хэдэн мянган сүсэгтнүүдийн өмнө пап лам Францис Сири болон дэлхийн өнцөг булан бүрт гарч буй зөрчил, сөргөөлдөөн, хүчирхийлэл дуусч, энх тайван цагийг авчрахын төлөө залбирлаа. Тэрээр ирэх онд Сирийн зовж, зүдэрсэн ард иргэдэд болоод Иракт энх тайван цаг ирэхийн төлөө залбираад, Израйль, Палестины хэлэлцээр амжилттай болохыг ерөөжээ. Пап лам мөн Африк, Ойрхи Дорнодын ард түмний төлөө залбирлаа. Христийн мэндэлсэн өдөр жилийн хамгийн олон хүн цугларсан арга хэмжээний нэгд тооцогдож байна.





