
Оросын ерөнхийлөгч Владимер Путин, Америкийн ерөнхийлөгчийн тагнуулын чадварт атаархаж явдаг тухайгаа ярьлаа. Учир нь "Обама үүнийг хийж чаддаг. Түүнээс шалтгаалах юу ч байхгүй" гэж хэлжээ. АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноуден ОХУ-аас түр орогнох зөвшөөрөл аваад байгаа билээ. Тагнуулын төв алба дэлхий даяар гар утас чагнаж, өдөрт 5 сая гаруй мэдээлэл цуглуулдаг гэсэн тоо бий. Энэ нь 2002 оноос эхлэн Германы канцлер Ангела Меркелийг тагнаж байсан нь илэрснээс тодорхой болсон юм. Путин АНУ, тагнуулын ажиллагааг терроризмтой тэмцэх чухал зэвсэг гэж тайлбарласан нь эмгэнэлтэй гэж хэлжээ.