
Оросын тэрбумтан Ходорковский суллагдсаныхаа дараа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр “Хэрвээ Путин намайг буруугаа хүлээхийг шаардсаар байсан бол би шоронд үлдэх байсан. Би Орос орныг өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргах хүмүүсийн нэг байх нь гарцаагүй. Гэхдээ Оросыг өөрчлөхийн тулд өнөөгийн дэглэмтэй эвлэрэх нь утгагүй хэрэг” гэж хэлжээ. Мөн Ходоровский “Эрх баригчид өрсөлдөгчийг нь нийгэм ор тас мартахыг хүссэн. Гэвч намайг мартаагүй” гэж ярьсан байна. Түүнчлэн Орос оронд өөр нэг Путин хэрэггүй” гэж онцолжээ.