
Лас Вегас хотын таксины жолооч Жерардо Гамбао 300 мянган доллар олжээ. Таксинд суусан нэгэн хүн хайрцагтай зүйл орхиход нь шоколад гэж андуурсан байна. Гэхдээ замын турш зорчигчтой юу ч яриагүй гэнэ. Ингээд замын гэрэл асахад шалгаж үзэхэд бэлэн мөнгө байжээ. Тэрээр мөнгийг такси компанийнхаа байранд авчирч өгөхөд Лас Вегас хотын цагдаа нар алдартай мөрийтэй тоглоомчин казино тоглоод олсон мөнгө болохыг илрүүлжээ. Тэр энэ мөнгийг өөртөө хадгалахыг хүсээгүй бөгөөд такси компаниас үнэнч байдлыг нь хүндэтгэж, 1000 доллараар шагнажээ. Харин мөрийтэй тоглоомчин жолоочийг шагнасан эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (1)