
“World of Warcraft”-н онлайн тоглогчдын бүртгэлийг хакердах эрсдэл өндөр байдаг гэнэ. Хакерууд тоглогчдын нууц үг, холбоосыг төвөггүйхэн мэдэх боломжтой байдаг ажээ. Тэгвэл саяхан Хятадын бүлэг хакерууд “World of Warcraft” тоглодог 11 мянган хэрэглэгчийн мэдээллийг хоёр жил гаруй хулгайлж байсан нь илэрчээ. Чен, Жу гэдэг хоёр этгээдээр толгойлуулсан бүлэг хакерууд тоглоомчдын “дүр”-ийг хуулбарлаж аван, тус бүрийг нь 3 доллараар нь зардаг байжээ. Тэд 10,800 долларын ашиг олсон бөгөөд хоёр жил шоронд суух ялаар шийтгүүллээ. Хакерууд тоглоомчдын алтан зоосыг хулгайлж, хүмүүст буцаан зардаг байжээ.