
АНУ-ын Техас мужийн иргэн ажлынхаа угаалгын өрөөнд нууц камер байрлуулж, автоматаар ажилладаг байхаар тохируулжээ. 44 настай Рэй Ли ла Круз уг хэргийг үйлдсэн болохыг цагдаа нар илрүүллээ. Тэрээр угаалгын өрөөний бие засах газрын эсрэг талд төхөөрөмжөө байрлуулж, бичлэгийг iPod төхөөрөмж рүү хуулбарладаг байжээ. Түүний хамтран ажиллагч нь төхөөрөмжийн дууг санаандгүй сонссоноор хэрэг ил болсон юм. Цагдаа нар ч бичлэгийн эхний хэсгийг илрүүлжээ. Круз ажилтнуудынхаа нууц эрхтнийг харж байсныхаа төлөө хоёр жилийн ял авч магадгүй болжээ.
Сэтгэгдэл (1)