
Японы ерөнхий сайд Шинзо Абе, Японы өдүүлсэн дайны улмаас амиа алдсан иргэдийн онгон шүтээнд зочлов. Ерөнхий сайд дайны эсрэг бэлгэ тэмдэг болсон Ясукунид зочилжээ. Харин Хятад улс “Хятадын ард түмнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харууллаа” гэсэн бол Солонгосчууд “Уурлаж, харамсч байна” гэж мэдэгджээ. Тэд Ясукуниг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хятад, Солонгосын зарим газрыг эзэлж авсаны дараагаар Японы түрэмгийллийн бэлгэ тэмдэг болгож босгосон гэж үздэг байна. Японы элчин сайдын яамнаас ерөнхий сайдын энэхүү айчлал дотно харилцаат хоёр орны дургүйцлийг төрүүлсэнд хүлцэл өчиж буйгаа мэдэгджээ. Хятад, Өмнөд Солонгос, Япон улс нь Хятадын нутагт дэвсгэрт орших тэнгисийг булаалдаж, маргаан өрнүүлдэг юм. Японы удирдагчид 2006-2007 онд уг маргаантай асуудлыг шийдэгдээгүй байхад Юсукинид айлчлахгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Ясукини нь дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн 2,5 сая япон залуус, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор билээ.


Сэтгэгдэл (2)