
Украйны сэтгүүлч, тэмцэгч Татьяна Чорновол Зул сарын баярын өдөр зодуулж, хүнд бэртэл аван, эмчлүүлж байгаа билээ. Түүнийг хэсэг залуус Киев хотын тусгаар тогтнолын талбайд байхад нь машинаас гаргаж ирэн зодсон юм. Сэтгүүлч бүсгүй өөрийнх нь бичсэн улс төрчдийн авилгалын хэрэгтэй холбоотойгоор, захиалгат аллага үйлдэхээр завдсан гэж үзэж буйгаа Украйны телевизийн сувгаар ярьсан байна. Чорновол “Тэд намайг зодоход үнэхээр айсан. Намайг алах гэж байна” гэж бодсон хэмээн ярьжээ. Энэ хэргийн дараа Украйны дотоод хэргийн яамны гадна сэтгүүлч бүсгүйн зодуулсан зургийг барин эсэргүүцэгчид жагссан юм. Украйныг Европын холбоонд элсээгүй гэж уурлаж бухимдсан жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэний дараа ийм харгис халдлага гарсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн иргэд бухимдаж байна.