
Египетийн нийслэл Каир хотод лалын ахан дүүс байгууллагыг дэмжигч оюутнууд болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Хоёр тал харилцан гал нээсний улмаас нэг оюутан амь үрэгдлээ. Өчигдөр террорист бүлэглэлтэй холбоотой ажилладаг лалын ахан дүүс байгууллагын 16 гишүүнийг баривчилсан байна. Тэдгээрийн дотор дээрх эсэргүүцэл, хөдөлгөөнийг тэргүүлэгчийн хүү багтжээ. Өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгч асан Мухамед Мурсийг Засгийн эрхнээс түлхэн унагасны дараагаар эмх замбараагүй байдал газар авсаар байгаа юм. Энэ сарын 24-нд Египетийн Мансура хотын дотоод яамны барилгыг дэлбэлсний уршгаар найман хүн амь насаа алдаж, 80 гаруй хүн шархадсан юм.