
"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хар тамхи хэрэглэж байгаад хуулийнханд баригдсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Түүнийг өчигдөр хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай машиндаа байхад нь баривчилж, эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нарыг очиход түүний бие тааруу байсан тул Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. Энэ талаар одоогоор албаныхан мэдээлэл хийгээгүй байгаа ч баттай гэж цөөнгүй эх сурвалж мэдээллээ.
Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Өмнө нь Монголын урлаг соёлын ододоос хар тамхи хэрэглэсэн, наймаалсан хэргээр ял сонссон хүмүүс байдаг билээ.
Сэтгэгдэл (2)