Тайландын ирэх хоёрдугаар сард болох дахин сонгуулийг хойшлуулжээ. Жагсагчид хүч хэрэглэсний уршгаар нэг цагдаа буудуулж нас барсан тул сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд түр хугацаагаар зогсоохыг сонгуулийн хорооноос шаардлаа. Жагсагчид энэ удаа албан ёсоор сонгогдоогүй албан тушаалтнуудыг огцруулахыг хүсч байна. Энэ сарын 9-нд хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцэл, тэмцлийг намжаахын тулд Тайландын ерөнхий сайд хоёрдугаар сарын 2-нд дахин сонгууль зарласан билээ. Гэтэл ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэсэн хэмээн үзэж, жагсагчид дахин тэмцэж, төв цэнгэлдэхэд цуглараад байсан юм.





