
Оросын шинжээчид Палестины удирдагч агсан Яссир Арафат цацраг идэвхит бодист хордоогүй гэж үзжээ. "Холбооны эм ба биологийн агентлаг"-ийн тэргүүн Владимер Юба “Цацраг идэвхит бодист хордсон ул мөр олдоогүй. Байгалийн жамаар нас барсан” гэж тодорхойлсон байна. Өмнө нь Франц, Швейцарийн эрдэмтэд Арафатыг цацраг идэвхит бодист хордсон гэсэн дүгнэлт гаргаж, Палестинчууд Израйльчуудыг энэ хэрэгт удаан хугацаанд хардаж ирсэн юм. "Оросын Риа-Новости" агентлаг энэ мэдээллийг гаргасны дараа Палестины элчин сайдын яамнаас удирдагчийн үхлийн шалтгааныг дахин нягтлах шаардлагатай гэж мэдэгджээ. Арафат нь 35 жилийн турш Палестины эрх чөлөөний байгууллагыг удирдаж ирсэн нэртэй улс төрч төдийгүй, 1996 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр 2011 онд гэнэт Парисын цэргийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм. Үүнээс хойш түүний үхлийг тойрсон маргаан гарсаар байгаа.