Уран бүтээлч Жон Лисжак машин дээрээ зураг зурж, гоёмсог болгож чаджээ. Сонирхолтой нь, тэрээр машинаа чимэглэхэд 200 гаруй хоног зарцуулсан байна. Ингэхдээ Японы уламжлалт хээ, компанийн лого оролцуулан зуржээ. Зөвхөн гадна тал гэлтгүй, дотоод засал чимэглэлийг хийсэн бөгөөд машин зурагдсан ч гэсэн засаж янзлах боломж олгож буйгаараа шинэлэг юм.





