
Аргентины Росарио хотын далайн эрэг дээр аварга загас гарч ирэн, хүмүүс рүү дайрчээ. Энэ газар өвлийн цагт зунаараа байдаг учраас хүмүүс амарч, зугаалахаар олноороо ирдэг аж. Аварга загасны халдлагын уршгаар 70 орчим хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү зул сарын баяр төлөвлөсний дагуу болж чадсангүй. Бэртсэн хүмүүс янз бүрийн шарх авсан бөгөөд 7 настай охин чигчий хуруугүй болсон гэнэ. Хотын захиргаа энэ хэргээс сургамж авч, амрагчдыг далайн эргээс зайдуу байлгахыг сануулсан байна.
Сэтгэгдэл (2)