
Японы өмнөд хэсгийн Окинава арал дээр Америкийн цэргийн нисэх хүчний онгоцыг нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Засаг дарга Хироказу Накаяма хүн ам бага суурьшсан энэ хэсгийг шинэ бааз болгон хөгжүүлнэ хэмээн ярьсан байна. Гэрээний дагуу Окинавад Америкийн 26 мянга орчим цэрэг аюулгүй байдлыг хамгаалах бөгөөд Футенна нэртэй цэргийн онгоцыг тус улсын арлын хойд хэсэгт байршуулах ажээ. 1996 онд Америк, Япон улс Футенна цэргийн онгоцыг ойр байрлуулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд дээрх ажиллагаа нь энэхүү гэрээний дагуу хийгдэж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч, Окинава арлын засаг захиргаанаас эрэг дээр шинэ бааз байгуулахыг эсэргүүцжээ. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абе хотын дарга Накаяматай уулзаж, зөвшөөрөхийг шаардсан ажээ. Шинзо Абе тус арлыг 2021 он хүртэл хөгжүүлэх болно гэж амлажээ.