
Их Британи улс тун удахгүй Германыг тэргүүлж, Европын хамгийн том эдийн засагтай орон болно гэж “Эдийн засаг, бизнесийн төв судалгааны байгууллага" дүгнэжээ. Тус улсын хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь тэлж байгааг судлаачид онцолсон байна. Тэд улс үндэстнүүдийн эдийн засгийн өсөлтийг жил бүрээр нь тооцож үзэхэд, Их Британи, Хятадын эдийн засаг хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Тиймээс Их Британи 2014 онд Европын хамгийн том эдийн засагтай улс болж, Хятад 2028 онд Америкийн эдийн засгийн хөжглийг гүйцнэ гэж үзжээ.