27 настай Роб Гринфилд бол адал явдал хайгч юм. Тэрээр Америкийн хотуудаар аялж, хоолны хаягдал цуглуулж идэх дуртай. Энэ тухайгаа тэрээр “Би хоол хаях дургүй. Хүмүүс идэж болохоор хоолыг хаядаг шүү дээ” хэмээн ярьсан байна. АНУ-д жилд 165 сая долларын хүнсний бүтээгдэхүүнийг хаядаг бөгөөд тэдгээрийн тал хувь нь идэж болохоор хүнс байдаг ажээ. Гринфилд 104 хоногийн турш 6000 гаруй километр газар дугуйтай аялаж байна. Түүний иддэг хоолны 70 хувь нь жимс, ногоо, түргэн хоолны хаягдал бөгөөд хүмүүст хүнсэндээ гамтай хандахыг сануулж, видео бичлэг хийсэн гэнэ.


