Турк улсад “Халфети сарнай” хэмээх маш ховор төрлийн цэцэг ургадаг. Энэ цэцэг нь сарнайтай яг адилхан хэлбэртэй боловч хар өнгөтэй гэнэ. Гайхалтай нь, хар сарнай Туркийн Халфети хэмээх бяцхан тосгонд зун цагт маш ховор ургадаг байна. Тус нутгийн хөрсний онцлогоос шалтгаалж, тас хар өнгөтэй ургадаг бөгөөд нууцлаг байдал, уур хилэн, үхэл зэрэг муу бүхний бэлгэ тэмдэг болдог аж. Гэсэн хэдий ч хар сарнай нь туйлын ховор, устаж үгүй болж буй ургамлын нэг. Тиймдээ ч дэлхийд ганцхан Туркт дэлгэрдэг цэцэг юм.










Сэтгэгдэл (3)