Өмнөд Солонгосын “Afreeca TV” үзэгчдэд зориулсан нэгэн сонирхолтой нэвтрүүлэг хийдэг. Энэ нэвтрүүлгээр ширээн дээрээ таваг дүүрэн хоол өрөөд идэж байгаа хүмүүсийг харах юм. Уг нэвтрүүлгийг бэлтгэж од болсон хүн цөөнгүй бөгөөд тэд пицца, 30 шарсан өндөг, хавч, таван хайрцагтай гоймонг нэг дор идэж чадна. Ингэснээр ганцаараа хооллож буй хүмүүст хань болдог бөгөөд шууд дамжуулах энэ нэвтрүүлгээс багагүй мөнгө олдог байна. Энэ нэвтрүүлэгт оролцож буй нэгэн бүсгүй сардаа 3000 доллар зарцуулдаг бол нэг видео бичлэгнээс 1000 долларын цалин авдаг тухайгаа өгүүлжээ. Харин үзэгчид хувийн сандаа видеонуудыг хуулбарлаж, авч мөнгө төлөх нь цөөнгүй.



