
Тэрбээр Москва хотоос 1300 км-ын зайд байдаг Ижевск хот дахь гэртээ өвчний улмаас нас барсан байна. Түүний зохион бүтээсэн бууг 20-р зууны хамгийн сод бүтээл гэж нэрлэдэг бөгөөд одоо дэлхийн 100 гаруй оронд хэрэглэдэг байна.
Михайл Клашников 2002 онд Германд айлчлахдаа "Би өөрийнхөө бүтээлээр бахархдаг ч алан хядан ажиллагаанд хэрэглэж байгаад харамсаж байна" хэмээн ярьж байжээ. Уг бууг үйлдвэрлэдэг компанийг хэдхэн хоногийн өмнө түүний нэрээр нэрлэж "Клашников Концерн" болгож өөрчлөөд байжээ. Энэ компани нь 4600 гаруй ажилчидтай юм.



Сэтгэгдэл (3)