
Өчигдөр Энэхтхэгийн өмнөд хэсэгт хурдны галт тэргэнд гал гарснаас хамгийн багадаа 23 хүн нас барсан тухай "BBC" мэдээллээ. Нас барсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан бөгөөд ихэнхи нь угаартаж амь насаа алдсан байжээ. Аврагчид ирсний дараа ч гал тэрэг шатсаар байсан тул хамгийн түрүүнд зорчигчдыг галт тэрэгнээс гаргасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
60 гаруй зорчигчтой уг галт тэрэг өмнөд муж болох Андра Прадеш руу явж байжээ. Өнгөрсөн жил энэ замд мөн галт тэрэгний осол болж 47 хүн амиа алдаж байсан юм. Энэтхэгт өдөрт 9 мянган зорчигч тээврийн галт тэргээр 18 сая хүн үйлчлүүлдэг байна.