Энэтхэгийн “Nanded-Bangalore Express” компанийн галт тэрэг өмнөд хэсэгт орших Андра Прадеш мужид осолдож, 26 хүн нас баржээ. Цагдаа нарын хэлж буйгаар галт тэрэгт гарсан галын улмаас угаартаж нас барсан бололтой. Галт тэргэн дотор 60 гаруй хүн зорчиж явсан бөгөөд шөнө болсон тул хаалгануудаа түгжсэн байжээ. Хүмүүсийн зарим нь цонхоо хагалаж, бүхээгнээсээ үсэрсэн боловч гал сөнөөгчид хаалганы ойролцоо угаартсан цөөнгүй хүний цогцсыг олжээ. Ослын шалтгааныг цахилгааны гэмтэлтэй холбон тайлбарлаж байна.







