
Хятадын удирдагч Ши Жин Пин коммунист намын бодогын хүрээнд авилгатай тэмцэнэ гэдгээ амлаад байгаа. Тэгвэл Хюнан мужийн 56 бодлого боловсруулагч, төрийн түшээд авилга авснаа хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорчээ. Эдгээ орон нутгийн удирдлагууд коммунист намын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг давхар хүлээдэг байна. Хюнан мужийн конгресс 763 төлөөлөгчтэй бөгөөд ийнхүү 56 нь хахууль авч сонгогдсон болохоо хүлээн зөвшөөрлөө. Эхний шатны мөрдөн байцаалтын явцад 18,1 сая доллар буюу 110 сая юанийг сонгуульд ялалт байгуулахын тулд эрх мэдэлтнүүдэд тараасан нь илэрсэн байна. Ийнхүү уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд олноороо оролцсон нь намын зарчмыг уландаа гишгэсэн зөрчил болжээ.