
Хэрвээ та хуучин, шинэ маш олон номны цуглуулгатай, түүнийгээ хаана хийхээ мэддэггүй бол энэхүү сандал нь шинэ санаа өгөх байх гэж бодож байна. Номоор хийсэн энэхүү сандал нь орчин үеийн загварыг уламжлалтай хослуулан хийжээ. Олон номоор давхарлаж хийсэн учраас бат бөх, эдэлгээ сайтай байх болно. Номнуудаа сандалны хажууд байрлуулсанаар хүссэн цагтаа унших боломжтой. Мөн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд тус болох юм.