Лондонгийн дизайнер Рон Арад 3 ди технологиор нүдний шил зохион бүтээжээ. Энэ нь полиамид материалаар хийсэн анхны хос шил юм. Тиймээс бат бөх байх болно. Нүдний шилний хүрээ нь бүхэлдээ лазер технологийн бүтээл бөгөөд нелон нунтаг ашиглан хийжээ. Тиймээс энгийн металаас илүү гэж үзэж байгаа юм. Бас илүү уян хатан байх гэнэ. Энэ нүдний шилийг хэвлэж хийсэн учраас дахин давтагдашгүй хэмээн дизайнер Рон Арад ярьжээ.







