
Windows XP бол Майкрософт компанийн хамгийн удаан оршин тогтнож байгаа үйлдлийн системийн нэг юм. Майкрософт компани энэ үйлдлийн системийг 2014 он дуустал ашиглана гэдгээ мэдэгджээ. Суурин компьютерийн 40 хувь нь энэхүү үйлдлийн ситемийг ашигладаг бөгөөд энэ нь 12 жилийн дотор дэлхий нийтэд хэрхэн тархсаныг харуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ, энэ хугацаанд Майкрософт уг үйлдлийн системийг хөгжүүлэхэд анхаарч, 2009 он хүртэл гол чиг баримжаагаа болгож байсан. Гэхдээ энэ бодлогоо өөрчилж уг үйлдлийн системийг 2014 он хүртэл боловсронгуй болгохыг зорьж байна. Мөн Windows 7, Windows 8 үйлдлийн системийг давхар хөгжүүлнэ.