
Америкт ажилгүйдлийн тэтгэмж өгөхийг зогсоосноор нэг сая гаруй хүн энэ мөнгийг авч чадахгүй болжээ. Хуучин ерөнхийлөгч Жеорж Буш 2008 онд энэ тэтгэмжийг санаачлан гаргаж байсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэд сард 1,166 долларыг 73 ба түүнээс дээш долоо хоногийн хугацаанд авдаг байв. Цагаан ордон энэхүү тэтгэмж бага орлоготой иргэдэд тус нэмэр болж байна гэж үзсэн хэдий ч Бүгд найрамдахчууд жил бүр 25 тэрбум доллар буюу хэт их мөнгө зарлагадаж байна гэж үзэн хасах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн 11-р сард тус улсын хөдөлмөрийн яамнаас ажилгүйдлийн түвшин 7 хувиар буурсан талаар мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч 6 сар ба түүнээс дээш ажилгүй байгаа 4,1 сая иргэн байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.