
АТГ-т 2013 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 10400 гаруй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариуг хүргүүлсэн байна. Зарим нэг хэргүүдээс дурдахад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 33 этгээдэд холбогдох 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж 26-г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Мөн Мөрдөн байцаалтын явцад 6.3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлсэн нь өмнөх оноос 50.7 хувиар, 17.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн нь 77.1 хувиар өсчээ. АТГ 2013 онд мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэргийн учруулсан хохирол 85 тэрбум төгрөг болж байгаа нь өмнөх оноос 44.7 хувиар өсчээ. Монгол Улсын авлигын индекс 2013 оны байдлаар 0,65 гарсан нь 2011 оныхоос 0,02 пунктээр өссөн эерэг дүнтэй байна.