
Өмнөд Суданы иргэний дайны улмаас хэдэн мянган хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдаад байгаа талаар олон улсын тусламжийн байгууллагууд анхаарууллаа. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх нь алагдсан эсвэл орон гэр нь сүйрсэний улмаас хямралын бүсэд амьд үлдэхийн төлөө тэмцэж буйг “Хүүхдийг ивээх сан”-гаас мэдэгдсэн байна. Нийслэл Жуба хотод эхэлсэн тулаан Өмнөд Суданы бусад нутагт тархсанаар 1000 гаруй хүн амиа алдаад байгаа билээ. Зөрчил эхэлсэний дараагаар 121 мянган хүн орон гэрээсээ дайжиж, гэр бүлээ аврахын төлөө тэмцэж байна.