
Холливудын жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар хамгийн сайхан хосуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй юм. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жилийн турш хүүхдүүдийг нь папарациуд дагаж мөрдөн, ихэд айлгах болсон тул Лос-Анжелес хотын шүүхэд ханджээ. Таван жилийн өмнө түүний гэр бүлийг нэгэн зурагчин дагаж, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлж, баривчлагдаж байсан талаар жүжигчин ярьсан байна. Харин шүүхээс папараци болоод сонин, хэвлэлийг гэрэл зураг нийтлэснийх нь төлөө шийтгэл оноох шаардлагагүй гэж үзжээ. Жүжигчин хэдхэн метрийн цаанаас байнга дагаж мөрддөг хүмүүсээс хол байлгаж, аюулгүй байдлыг нь хамгаалж өгөхийг хүсч байгаа ажээ.