
"Formula 1” уралдааны долоон удаагийн аварга, түүхт тамирчин Михайл Шумахер, Францын Alps ууланд цанаар гулгаж байгаад осолдож, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тэрээр одоо эмнэлэгт ухаангүй байгаа бөгөөд эмч нар ямар гэмтэл авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Осолдох үедээ толгойны хамгаалалтын малгай өмссөн байсан бөгөөд яаралтай тусламж хүргэж чаджээ. Тухайн үед ганцаараа байгаагүй боловч азаар өөр хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.