
Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжиан мужийн цагдаагийн газар халдлагад өртөж, цагдаа буудуулж, найман хүн алагджээ. Есөн этгээд хутга, буугаар зэвсэглэж, цагдаагийн машинд гал тавьсан байна. Байгалийн баялаг ихтэй энэ мужид Уйгур үндэстнүүд буюу Турк хэлээр ярьдаг лалын шашинтнууд цөөнгүй. Энэ сарын эхээр Уйгур үндэстний халдлагад цагдаагийн хоёр ажилтан өртөж, нас барж байсан билээ. Мөн өнгөрсөн аравдугаар сард Тяньминий талбайд болсон халдлагад Уйгурчуудыг буруутгасан юм. Шинжиан мужид хан үндэстнүүд давуу эрх эдлэж буй нь Уйгур үндэстнүүдийн дургүйцлийг төрүүлж байна.
Сэтгэгдэл (4)