
Авлигын хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх хурал нийт 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож яллажээ. АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нийт 33 шүүгдэгчид холбогдох 11 хэрэг шүүхээр орж, шийдэгдсэн байна. Үүнээс шүүх хурал 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дотор 12 шүүгдэгчид хорих ял оноожээ.
Түүнчлэн таван шүүгдэгчийг торгох, нэг шүүгдэгчийг баривчлах, хоёр шүүгдэгчийг давхар ажил эрхлэх нэмэгдэл ялаар тус тус шийтгэсэн байна. Найман шүүгдэгчийн ялыг тэнсэн харгалзаж, долоон хэргийг хэрэгсэхгүй болгожээ.