Хятадын коммунист намын эрх баригчид олон нийтийн газар тамхи татах, түүнийг мөнгөн дэвсгэртээр худалдаж авахыг хориглосон хууль гаргалаа. Хятад нь дэлхийн тамхи хэрэглэгч гол улс бөгөөд эрчүүдэд тамхи бэлэглэх явдал түгээмэл байдаг байна. Албан байгууллага, уулзалтын өрөө, хоолны газар зэрэгт тамхи татахыг хориглосноор утааны бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадна гэж үзжээ. Мөн хү амынхаа эрүүл мэндийг хамгаалахаар хичээж байгаа ажээ. Ирэх оноос үндэсний хэмжээнд дагаж мөрдөх энэ хуулийг хэрэгжүүлэхдээ тамхины эсрэг сурталчилгаа явуулсан хүмүүст мөнгөн урамшуулал өгөх зохицуулалт орсон байна.
Сэтгэгдэл (1)