
“Snapchat” нь фото, мессеж бичиж, хуваалцахад зориулагдсан хэрэгсэл юм. Тэгвэл Snapchat-н 4,6 сая хэрэглэгчийн бүртгэл, нууц үг, утасны дугаарыг хакерууд хулгайлах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Австралийн “Gibson Security” фирмээс туршилт явуулж, хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлан онлайн мэдээллийн санд түр хугацаагаар байрлуулсан байна. “SnapchatDB” сайтад хулгайлсан мэдээллээ байрлуулсан боловч утасны дугаарын сүүлийн хоёр оронг балласан ажээ. Хэрэглэгчийн мэдээлэл ийм олноор алдагдах эрсдэлтэй байгаа тул хамгаалалтаа сайжруулах шаардлага тулгарсаныг ингэж харуулсан байна. Австралийн “Gibson Security” фирмээс “Энэ бол жинхэнэ хакердах ажиллагаа биш юм. Гэхдээ ийм зүйл гарч болзошгүйг анхаарууллаа” хэмээн мэдэгдсэн байна.