
25 настай Кали Добсон бүсгүй өнгөрсөн ням гаригт хуримаа хийсэн бөгөөд энэ нь түүний амьдралын хамгийн баяр жаргалтай өдөр болжээ. Харамсалтай нь, хуримын ёслол тараад нөхөр Риан Кюнстон нь машин жолоодож яваад осолдож, бүсгүй нас барсан байна. Цагдаа нарын дүгнэснээр жолооч зам дээр гэнэт гарч ирсэн нохойг дайрахгүйн тулд огцом эргэж, замын хажуу руу унасан гэнэ. Осол болсон газарт яаралтай тусламж хүргэхээр ирсэн ч бүсгүй машинаас шидэгдэж, аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.