
Шинэ оны өмнөхөн Оросын Волгоград хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 34 хүн амиа алдсан юм. Энэ хэргийн улмаас шархдаж, хохирсон хүмүүстэй ерөнхийлөгч Владимер Путин уулзаж, терроризмтой тэмцэнэ гэж амлажээ. Москвагаас 900 километрийн зайтай орших тус хотод хоёр өдөр дараалан, автобус, галт тэрэгний зогсоолыг дэлбэлсэн нь нутгийн иргэдийн дунд айдас төрүүлээд байгаа юм. Энэ террорист халдлагаас үүдээд, бөмбөг дэлбэлсэн этгээдэд өгөх ял шийтгэлийг чангатгах болон иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах бусад арга хэмжээнүүдийг авахаар эрх баригчид анхаарч эхэллээ. ОХУ-д Даваа гаригаас эхлэн тав хоногийн гашуудал зарлаад байгаа юм.