
АНУ-ын шар хэвлэлүүд 2013 оны сүүлээр тус улсын Ерөнхийлөгч Обама эхнэр Мишель Обамагаас салах гэж буй талаар мэдээлж эхэлсэн. Тэргүүн хатагтай, ерөнхийлөгч хоёр улс төрийн карьер, нэр хүндээ хамгаалж олон нийтийн өмнө хамтдаа харагдаж байгаа боловч тэдний хоорондох харилцаа хөндийрч, аль хэдийнэ гэр бүл салахаар шүүхийн өмнө очих хэмжээнд хүрсэн гэж шуугиж байлаа. Тэгвэл Цагаан ордноос тэдний харьцаа муудсан гэх энэ мэдээллийг няцааж нэгэн зураг дэлгэжээ. Шинэ оны хамгийн эхний өдөр буюу 1-р сарын нэгэнд Цагаан ордноос албан ёсны твиттер хуудасдаа Б.Обамагийн эхнэрээ тэвэрч буй энэхүү зургийг оруулжээ.