
2013 онд дэлхийн баячуудын хандивын хэмжээ 2012 оныхоос 100 сая доллараар нэмэгдэж, нийт 3,4 тэрбум долларт хүрлээ. Өнгөрсөн онд бусдад хамгийн их туслаж, хандив өгсөн хүнээр Фэйсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг, түүний эхнэр Присцилла Чан нар шалгарчээ. Тэд компанийнхаа 18 сая хувьцаа буюу 990 сая долларын хандив өгсөн юм. Энэ мөнгийг коллеж, их дээд сургуулийн оюутнуудад бэлэглэсэн байна. Мөн “Nike” компанийг үндэслэгч Филипп Найт 500 сая долларыг хорт хавдрын судалгааны байгууллагад, Майкл Блүмберг 350 сая доллар бага боловсролд зориулж, хандивласан ажээ.