
32 настай поп од Бритни Спирс Лас Вегаст амьдарч, хөвгүүдээ халамжлах болсон билээ. Тэрээр “I’m Britney Jean” хэмээх баримтат кино бүтээж, өөрийнхөө амьдралын түүхийг харуулсан байна. Бритни “Би дахин хүүхэдтэй болвол, уран бүтээлээсээ хөндийрч, Люзанад амьдрах болно. Тэндхийн хоол хүнс, хүмүүс гээд бүх юмыг санагалзаж байна” гэж ярьжээ. Мөн “Би их ичимхий хүн. Олон нийт намайг төгс байхыг шаардах нь дарамттай байдаг. Би цаг ямагт шилдэг нь байх гэж хичээллэдэг. Гэхдээ яагаад ингэх ёстой гэж? хэмээн тайлбарласан байна.