Мексикт “Сумидеро хавцал” хэмээх хачирхалтай газар бий. Энэхүү хавцал нь хүрхрээнээс бүрдэх бөгөөд Зул сарын гацуур шиг байгалийн тогтоцтой ажээ. Хадан дээр ургасан ногоон модны мөчрүүд дээр ус урсах нь үнэхээр гайхалтай. Аварга том гацуур мод шиг харагдах энэ газар нь байгалийн үзэсгэлэнт, хосгүй тогтоц юм. Мексикийн биологийн сургуулийн профессоруудын хэлж буйгаар энэхүү хүрхрээ нь 1000 гаруй жилийн өмнөөс бүтсэн гэнэ. Он удаан жилийн туршид хадны физик, химийн шинж чанар өөрчлөгдөж ирсэн бөгөөд энэхүү тогтоц нь өөрчлөгдөх аюулд ороод байгаа юм. Энэ хаданд ус урсахгүй болсоноос “Зул сарын мод” хатаж байгаа аж.









