Арабчууд тэмээг бурханы бэлэг хэмээн үзэж, олон зуун жилийн турш шүтсээр иржээ. Тиймээс ч жил бүр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 30 гаруй мянган тэмээнүүд дотроос хамгийн үзэсгэлэнтэйг нь шалгаруулах наадам зохион байгуулдаг. Энэ нь хөөрхөн нохой шалгаруулах тэмцээнтэй төстэй бөгөөд шүүгчид тэмээний өндөр, өнгө зүс зэргийг чухалчилж үздэг байна. Тэмцээнд түрүүлсэн тэмээний эзэн тансаг машинаар шагнуулдаг тул багагүй өрсөлдөөнтэй болж өнгөрдөг гэнэ. Мөнгөн шагналаар ч зогсохгүй үндэсний бахархал болдог юм. Энэ жилийн тэмцээнд Өмнөд Африкийн Даниел Теннантын тэмээ түрүүлсэн байна. Арабын нэгдсэн Эмират улсад 380 мянга гаруй тэмээ байдаг бөгөөд хуурай, халуун уур амьсгалтай ард түмний гол тээврийн хэрэгсэл болдог ажээ.




Сэтгэгдэл (1)