
Шинэ Зеланд улсын иргэн 47 настай Ким Аллен хамгийн хол зайд нэг ч унталгүй гүйсэн гэдэг амжилтаар Геннисийн номонд бүртгэгджээ. Тэрээр 500 километр газрыг 86 цаг 11 минут 9 секундын дотор туулсан байна. Өөрөөр хэлбэл, Ким барианд ирэх хүртлээ бүтэн дөрвөн өдөр унтаагүй гэсэн үг юм. Энэ бол түүний анхны оролдлого биш бөгөөд өнгөрсөн онд 370 километр газар зогсолтгүй гүйж байв. Энэ удаа тэрээр шагайгаа гэмтээсэн ч гэсэн зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна.
Сэтгэгдэл (1)