
НҮБ-аас Иракт 2013 онд 7,818 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гаргажээ. Энэ нь өнгөрсөн онд хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол юм. Тус улсад өнгөрсөн сард гэхэд 759 хүн амиа алдсаны 661 нь жирийн иргэн, 98 нь цэргүүд байжээ. Ирак дахь хүчирхийлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард суннист шашинтнуудын эсэргүүцэл даамжирч, иргэдийн амь насыг авч одсоноор газар авчээ. Ирак дахь Аль-Кайда бүлэглэлийн салбар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэний дайны гал асч буй Сири улстай хөрш зэргэлдээ оршиж буй нь хурцадмал байдлыг улам өдөөх болсон байна. 2013 онд Багдад хотод бөмбөгдөлт, халдлагууд шил дараалан гарсан юм.